Эрүүл
мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхийн төлөв байдлын талаархи
илтгэх хуудсыг, Комиссын гишүүний Зөвлөмжийн төслийн хамт боловсруулж ахлах
референт З.Өнөржаргалд явуулсан болно. Увс аймагт Эрүүл мэндээ хамгаалуулах,
эмнэлгийн тусламж авах эрхийн төлөв байдлыг судлах зорилгоор 13 асуулт бүхий
санал асуулгын хуудсыг боловсруулж 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Увс
аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад ажилласан. Аймгийн
Нэгдсэн эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах
зорилгоор дээрхи санал асуулгыг авсан бөгөөд санал асуулгад нийт 60 иргэн
хамрагдлаа. Санал асуулгыг тухайн өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторид
үзүүлж байгаа иргэд болон хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс авсан болно. Дээрхи
ажлын хүрээнд Комиссын Ажлын албаны даргын баталсан удирдамжийг холбогдох эрх
бүхий албан тушаалтнуудад танилцуулан, Увс аймагт эрүүл мэндээ хамгаалуулах,
эмнэлгийн тусламж авах эрхийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа талаар аймгийн
Эрүүл Мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга О.Одбаяр, Увс аймгийн
нэгдсэн эмнэлгийн дарга Д.Доржготов, Чанарын албаны менежер Д.Оюунгэрэл
нартай ганцаарчилсан ярилцлага хийж, мэдээлэл цуглуулж баримтжуулан
ажилласан байна.