• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эссэ шалгаруулах ажлын хэсэгт орж ажиллалаа

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Аймгийн ИТХ-ын ажлын алба, Боловсрол, соёл, урлагийн газар, Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗСЗ-тэй хамтран ажиллаж Увс аймгийн төв Улаангом сумын ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд "Сурч боловсрох эрх" сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарласан бөгөөд уг уралдаанд ирүүлсэн эссэнүүдийг шалгаруулах ажлын хэсэгт орж ажиллан 3 эссэг шалгаруулсан. Уралдаанд Улаангом сумын ЕБС-ийн ахлах ангийн 21 сурагчид оролцосноос Чандмань эрдэм ахлах сургуулийн 12 дугаар ангийн сурагч Ц.Намуунаа тэргүүн байр, Ахлах I сургуулийн 12 дугаар ангийн сурагч Д.Мэндээ хоёрдугаар байр, Чандмань эрдэм ахлах сургуулийн 9 дүгээр ангийн сурагч Ш.Ариунзаяа гуравдугаар байр эзэлж, өргөмжлөл, 50, 40, 30 мянган төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнууллаа. Тэргүүн байр эзэлсэн Ц.Намуунаа эссэгээ 1 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цагт Шинэ үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээн дээр өөрөө илтгэж танилцуулсан. Дээрхи эссэнүүдийг уншиж шалгаруулах явцад ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын хүний эрхийн тэр дундаа сурч боловсрох эрхийн талаархи мэдлэг өндөр түвшинд байгаа нь ажиглагдлаа.