• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Өсвөр насны хүүхдийн согтуурах, мансуурах, донтох байдлын шалтгаан нөхцлийг судлах дүн шинжилгээний ажил хийгдэж байна

Комиссын ажлын албаны даргын баталсан удирдамжийн хүрээнд 2018 оны 6 дугаар сард "өсвөр насны хүүхэд, залуусын согтуурах, мансуурах, донтох байдлын шалтгаан нөхцлийг судалж, Комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих" сэдвээр судалгаа, дүн шинжилгээний ажил хийгдэж байна. Дүн шинжилгээний ажлын хүрээнд төлөвлөгөө гарган Увс аймаг дахь Цагдаагийн газар, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, ГБХЗХГ зэрэг байгууллагаас холбогдох судалгаа, мэдээллийг гаргуулан ажиллаж байна.