Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс
аймаг дахь ахлах мэргэжилтэн Я.Хонгорзул нь 2016 оны 10 дугаар сард нийтдээ 8 иргэнд хууль зүйн зөвлөгөө
өгч ажиллалаа. Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн
тухай 4 иргэн, хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй
иргэний эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрх
зөрчигдсөн, гэр бүл цуцлалтын тухай 2 иргэн тус тус хууль зүйн
зөвлөгөө авлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдол, шударга
шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэний 2 гомдлыг тус тус хүлээн авч
Комисст шилжүүлэн, гомдол шалгах ажиллагааг чиглэлийн дагуу явуулж, 1 гомдлыг
нь Комиссын даргаас Увс аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн
шийдвэрлүүлж, 2 гомдлыг шалгах ажиллагаа үргэлжлэн хийгдэж байна.