2015 оны 11 дүгээр сард утсаар 2, биечлэн 7, нийтдээ 9 хүнд хууль зүйн
зөвлөгөө өгч ажиллалаа. Эрхийн төрлөөр авч үзвэл
амьд явах эрх зөрчигдсөн 1, хүүхдийн эрх зөрчигдсөн 2, эмэгтэйчүүдийн эрх
зөрчигдсөн 2, өмчлөх эрх зөрчигдсөн 1, эд мөнгөний тусламж авах эрх зөрчигдсөн 1, халдашгүй байх эрх зөрчигдсөн 1, эрүү шүүлтээс ангид
байх эрх зөрчигдсөн 1 хүнд тус тус хууль зүйн зөвлөгөө өгч, үүнд 290 минутын
хугацаа зарцууллаа. Эрүү
шүүлтээс ангид байх эрх зөрчигдсөн иргэний 1 гомдол, эд мөнгөний тусламж авах
эрх зөрчигдсөн 5 иргэдийн хамтран гаргасан 1 гомдол, нийт 2 гомдлыг бичгээр
хүлээн авч, Комисст шилжүүлэн шийдвэрлүүллээ. Уг гомдлын мөрөөр холбогдох албан
тушаалтнаас тайлбар гаргуулах, утсаар ярьсан тэмдэглэл хөтлөх зэргээр гомдлын
дагуу ажиллагаа явуулж Гомдол, хяналт шалгалтын хэлтэстэй нягт хамтран
ажиллалаа.