• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2016 оны 11 дүгээр сарын гомдол, хууль зүйн зөвлөгөө

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ахлах мэргэжилтэн нь 2016 оны 11 дүгээр сард нийтдээ 18 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 8 иргэн, хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 4 иргэн, хохирол нөхөн төлүүлэх эрх зөрчигдсөн тухай 4 иргэн, хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдсөн тухай 3 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, ахмад настны эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, халдашгүй байх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 2 иргэн тус тус хууль зүйн зөвлөгөө авлаа. Өгсөн хууль зүйн зөвлөгөөний талаархи мэдээллийг өдөр өдөрт нь тухай бүр цахим санд оруулж, эйбл программд байршуулж ажиллалаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдлыг хүлээн авч Комисст шилжүүлэн, гомдол шалгах ажиллагааг чиглэлийн дагуу явуулж, улмаар Комиссын гишүүний Зөвлөмж гарч аймгийн БСГ-т хүргэгдсэн. Зөвлөмжийн хариуг аймгийн БСГ-аас бичгээр гаргуулан Комисст албан бичгээр хүргүүлж, гомдол гаргагч иргэнд гомдлын хариуг танилцууллаа. Мөн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн 1 иргэний гомдлыг хүлээн авч Комисст шилжүүллээ.