Комиссын Увс аймаг дахь ажилтан нь 2017 оны эхний 5 сард хүний эрх, эрх
чөлөөний чиглэлээр 9 цагийн хугацаатай нийт 6 удаагийн сургалт зохион
байгуулж, үүнд 179 хүн хамрагджээ. Сургалтанд оролцогчдыг хүйсээр авч үзвэл эрэгтэй 125, эмэгтэй 54, ажил мэргэжлийн ангилалаар авч үзвэл төрийн захиргааны албан хаагч 16, төрийн тусгай албан хаагч 99, төрийн үйлчилгээний албан хаагч 7, төрийн улс төрийн албан хаагч 4, иргэний нийгмийн байгууллагын ажилтан 21, иргэн 3, бичил уурхайчин 3, ХАМО иргэн 11 тус тус хамрагджээ.