Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс
аймаг дахь ахлах мэргэжилтэн нь 2017 оны 1 дүгээр сард буюу 1 дүгээр
сарын 23-ны өдрийн байдлаар нийтдээ 12 иргэнд хууль зүйн зөвлөгөө
өгч ажиллалаа. Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн
тухай 7 иргэн, хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, хохирол нөхөн төлүүлэх
эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, хууль зүйн туслалцаа авахаар 2 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй
иргэний эрх зөрчигдсөн тухай 1 иргэн тус тус хууль зүйн зөвлөгөө авлаа. Хөдөлмөрлөх
эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдлыг хүлээн авч Комисст шилжүүлэн, гомдол
шалгах ажиллагааг чиглэлийн дагуу явуулж, улмаар Комиссын гишүүний Шаардлага
гарч, тус аймгийн Чандмань Увс ХХК-д хүргэгдсэн. Шаардлагын хариуг тус компани
хугацаа хэтрүүлж өгсөн хэдий ч, Шаардлагыг хэрэгжүүлж, иргэн Х.Пүрэвдэлгэрийг
2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр урьд нь эрхэлж байсан ажил албан тушаалд нь
ажиллуулж, зөрчлийг арилгасан болно.