Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс
аймаг дахь ажилтан нь 2017 оны 11 дүгээр сард буюу 11 дүгээр сарын 22-ны өдрийн
байдлаар нийтдээ 17 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Эрхийн төрлөөр авч
үзвэл: Шударга шүүхээр шүүлгэх эрх /хохирол нөхөн төлүүлэх, хууль зүйн
туслалцаа авах/ – 10, Хөдөлмөрлөх эрх – 2, Нийгмийн халамж хүртэх эрх - 1, Халдашгүй
чөлөөтэй байх эрх - 2. Мөн хөдөлмөрлөх
эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдлыг хүлээн авч Комисст шилжүүлэн
шийдвэрлүүлсэн бол халдашгүй байх эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдлыг
хүлээн авч шалгах ажиллагаа явуулж байна.