Нэгдсэн
Үндэстний Байгууллага 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн түгээмэл
тунхаглалыг батлан гаргасан бөгөөд жил бүр энэ өдрийг "Хүний эрхийн олон улсын
өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэн ирсэн бөгөөд өдгөө 70 дахь жилтэйгээ
золгож байна. Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойн хүрээнд
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан
уриалгын дагуу бүтэн жилийн турш дэлхий нийтээр иргэд, байгууллага, нийгмийн
бүхий л хүрээний оролцоотойгоор хүний эрхийн асуудлыг хөндөж, эрхийнхээ төлөө
тэмцэх, эрхээ шаардах талаар кампанит ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний
Комиссоос "Хүний эрхийн олон улсын өдөр”-ийг тохиолдуулан 2017 оны 12 дугаар
сарын 08-ны өдөр аймгийн Засаг даргын тамгын газар, Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн
холбоотой хамтран иргэдэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх арга хэмжээг орон
даяар зохион байгуулна. Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө
өгөх өдөрлөг Увс аймагт 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 09-17 цагийн
хооронд аймгийн Төрийн үйлчилгээний нэгдсэн төв /Нэг цонхны үйлчилгээний
төв/-ийн зааланд болно. Иймд энэхүү арга хэмжээнд иргэд,
олон нийт идэвхитэй оролцож, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авахыг уриалж
байна. Шаардлагатай нэмэлт мэдээллийг
70453222, 95459956 утсаар лавлана уу.