2017 оны 3 дугаар сард буюу 3 дугаар сарын 22-ны өдрийн
байдлаар нийтдээ 11 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх
эрх зөрчигдсөн тухай 5 иргэн, ахмад настны эрх зөрчигдсөн тухай 2 иргэн,
хохирол нөхөн төлүүлэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, хууль
зүйн туслалцаа авахаар 6 иргэн, төрийн байгууллага,
албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх
зөрчигдсөн тухай 1иргэн, өмчлөх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн,ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх
зөрчигдсөн тухай 1 иргэн, эмэгтэйчүүдийн эрх
зөрчигдсөн тухай 1 иргэн, гэр бүл цуцлалтын талаар 1 иргэн тус тус хууль зүйн үнэ
төлбөргүй зөвлөгөө авлаа. Өгсөн хууль зүйн зөвлөгөөний талаархи мэдээллийг өдөр
өдөрт нь тухай бүр цахим санд оруулж, эйбл программд байршуулж ажиллалаа.