• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2017 оны 4 дүгээр сарын гомдол, хууль зүйн зөвлөгөөний мэдээ

2017 оны 4 дүгээр сард буюу 4 дүгээр сарын 21-ны өдрийн байдлаар нийтдээ 11 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 3 иргэн, хохирол нөхөн төлүүлэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, хууль зүйн туслалцаа авахаар 3 иргэн, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн тухай 3 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, мэдээлэл хайх хүлээн авах эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, гэр бүл цуцлалтын талаар 1 иргэн тус тус хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авлаа. Өгсөн хууль зүйн зөвлөгөөний талаархи мэдээллийг өдөр өдөрт нь тухай бүр цахим санд оруулж, эйбл программд байршуулж ажиллалаа.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдол, шударга шүүхээр шүүлгэх болон эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчийн эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдол, нийт 2 гомдлыг 4 дүгээр сард  хүлээн авч Комисст шилжүүлэн, хариуцсан референттэй хамтран гомдол шалгах ажиллагааг чиглэлийн дагуу явуулан ажиллаж, улмаар уг гомдлыг шийдвэрлүүлэхээр Комиссын гишүүний албан бичгээр Улсын Прокурорын ерөнхий газар, Увс аймгийн засаг даргад тус тус шилжүүлсэн болно.