Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс
аймаг дахь ажилтан нь 2017 оны 5 дугаар сард буюу 5 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийтдээ 13 иргэнд хууль зүйн зөвлөгөө
өгч ажиллалаа. Хууль зүйн зөвлөгөөг эрхийн төрлөөр авч үзвэл хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн
тухай 5 иргэн, хууль зүйн туслалцаа авахаар 4
иргэн, эмэгтэйчүүдийн эрх
зөрчигдсөн тухай 1 иргэн, шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн тухай 1 иргэн,
мэдээлэл хайх хүлээн авах эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, эрүү шүүлтээс ангид
байх эрх, ялтны эрх зөрчигдсөн тухай 1 иргэн, ажлын байрны бэлгийн дарамтад
өртөж хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн 1 иргэн тус тус хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө
авлаа. Шүүх хуралд төлөөлөн оролцуулах тухай 1 иргэний бичгээр гаргасан
хүсэлтийг хүлээн авч Комисст шилжүүлж, хууль зөвлөгөө өгч шийдвэрлэлээ.