Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс
аймаг дахь ажилтан нь 2017 оны 9 дүгээр сард буюу 9 дүгээр сарын 22-ны өдрийн
байдлаар нийтдээ 12 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Эрхийн төрлөөр авч
үзвэл: Хууль зүйн туслалцаа авах эрх – 1, Хөдөлмөрлөх эрх – 1, Хөгжлийн
бэрхшээлтэй иргэний хөдөлмөрлөх эрх – 2, Шударга шүүхээр шүүлгэх эрх – 2,
Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх –
1, Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх - 2, сурч боловсрох эрх, хүүхдийн
эрх - 1, Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх эрх – 1, Мэдээлэл
хайх, хүлээн авах, түгээх эрх – 1. Зарцуулсан хугацаа: 310 минут буюу 5 цаг 16
минут. Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн 2 иргэний гомдлыг бичгээр хүлээн авч, шалгах ажиллагаа явуулж байна.