• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2018 оны 1 дүгээр сард 22 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 1 гомдлыг хүлээн авч шалгаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь ажилтан нь 2018 оны 1 дүгээр сард биечлэн 18, утсаар 2, цахимаар 2, нийтдээ 22 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, үүнд 515 минут буюу 8 цаг 58 минут зарцуулж ажилласан. Эрхийн төрлөөр авч үзвэл: шударга шүүхээр шүүлгэх эрх 6, хууль зүйн туслалцаа авах эрх 5, хохирол нөхөн төлүүлэх эрх 3, гэр бүлийн хүчирхийлэл 1, хөдөлмөрлөх эрх 6, өмчлөх эрх 1, эд мөнгөний тусламж авах эрх 2, төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх 3, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрх 1 тус тус байна. Аймгийн Ойрад хөгжимт жүжгийн театрын урал бүтээлчдээс ажлын байрны дарамт, хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа тухай гомдол гаргасныг хүлээн авч, Комисст шилжүүлсэн, гомдол шалгах ажиллагаа хийгдэж байна.