Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Увс аймаг дахь ажилтан нь 2018 оны 3 дугаар сард биечлэн 10, нийт 10 иргэнд хууль зүйн зөвлөгөө
өгч, үүнд 290 минут буюу 4 цаг 50 минут зарцуулж ажиллалаа. Эрхийн төрлөөр авч
үзвэл: Хууль зүйн туслалцаа авах эрх 4, гэр бүлийн хүчирхийлэл 1, хөдөлмөрлөх
эрх 2, хүүхдийн эрх 2, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх 1,
сурч боловсрох эрх 1 тус тус байна. Шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн 2, эд мөнгөний тусламж авах болон хүүхдийн эрх зөрчигдсөн тухай 1, нийт 3 гомдол хүлээн авч Комисст шилжүүлэн шийдвэрлүүлжээ.