Монгол
Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ажилтан нь 2018 оны 4 дүгээр сард биечлэн 9,
утсаар 5, нийт 14 иргэнд
хууль зүйн зөвлөгөө өгч, үүнд 5 цаг 10 минут зарцуулж ажиллалаа. Эрхийн төрлөөр
авч үзвэл: Хууль зүйн туслалцаа авах эрх 2, хөдөлмөрлөх эрх 3, эд мөнгөний
тусламж авах эрх 2, иргэний харъяалалтай байх эрх 1, эвлэлдэн нэгдэх эрх 1,
өмчлөх эрх 1, хүүхдийн эрх 1, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах
эрх 1, төрийн байгууллага, албан
тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх 1, мэдээлэл хайх хүлээн авах эрх 1, гэр
бүлийн хүчирхийлэл 1 тус тус байна. Мөн шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдсөн тухай 2 иргэний нэг гомдол, эд мөнгөний тусламж авах эрх зөрчигдсөн тухай 1 иргэний гомдлыг тус тус хүлээн авч Комисст шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.