• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2018 оны 5 дугаар сард 14 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгч, 1 гомдол хүлээн авч шийдвэрлэжээ

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын Увс аймаг дахь ажилтан нь 2018 оны 5 дугаар сард биечлэн 10, утсаар 4, нийт 14 иргэнд хууль зүйн зөвлөгөө өгчээ. Эрхийн төрлөөр авч үзвэл: Хөдөлмөрлөх эрх 9, хууль зүйн туслалцаа авах эрх 1, халдашгүй чөлөөтэй байх эрх 1, хохирол нөхөн төлүүлэх эрх 1, хүүхдийн эрх 1, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрх 1 тус тус байна. Хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тухай 1 гомдол хүлээн авч Комисст шилжүүлэн шийдвэрлүүлжээ.