• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн Жендэрийн салбар хороо 2021.02.22-ны өдөр хуралдлаа

Аймгийн Жендэрийн салбар хороо 2021.02.22-ны өдөр хуралдлаа.Хурлаар Салбар хорооны шинэчилсэн бүрэлдэхүүн баталсан тухай аймгийн Засаг даргын захирамж танилцуулав. Мөн “Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөр /2016-2020 он/-т хийсэн оролцооны хяналт-үнэлгээний танилцуулга,Жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр олон нийтийн хэвлэл мэдээллийн харилцааг сайжруулах талаар хийсэн арга хэмжээний танилцуулга,

Жендэрийн үндэсний хорооноос гаргасан орон нутгийн салбар хорооны ажиллах удирдамжийг танилцуулах, Салбар хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцлээ.