• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн мэдрэмжтэй эрэгчтэй удирдагчийн шагналыг гаргуулж өглөө

Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдыг шалгарууллаа.

Уг арга хэмжээний гол зорилго нь жендэрийн тэгш байдлыг сурталчлах, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, төрийн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сайжруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд анх удаа орон нутгийн түвшинд сонгон шалгаруулснаараа онцлог юм.

Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчийн шагналыг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газрын дарга Л.Батбаярт гардуулж өглөө.