• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ХАРЬЯА 123 ДУГААР АНГИД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа 123 дугаар ангид Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний баталсан удирдамжийн дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол хяналт, шалгалтын хэлтсийн референт Г.Ууганбаатар, Ховд аймаг дахь ахлах шинжээч М.Өнөрмаа нар хугацаат цэргийн албан хаагчдын эрхийн хэрэгжилтэнд хяналт, шалгалт хийлээ.