• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид Ховд аймагт ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Д.Сүнжид 2021 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд тус аймгийн Засаг даргад хүргүүлсэн Комиссын гишүүний 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 3/16 дугаартай зөвлөмжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж хяналт шалгалтыг явуулав. Мөн гомдлын дагуу Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын хөдөлмөрлөх эрхэд хяналт шалгалтыг тус тус явуулав. Ховд аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын удирдлагуудтай уулзаж жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар санал солилцов.

Комиссын гишүүн Д.Сүнжид Орон нутгийн "Ховд" ТВ, khovdtimes сайтад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд мэдээлэл өгч ажиллалаа.