• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон судалгааны хамтарсан баг Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон судалгааны хамтарсан багийнхан хугацаат цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцааны шалтгаан нөхцлийг тогтоох ажлын хүрээнд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хяналт шалгалт хийж ажиллалаа. Хугацаат цэргийн алба хаагчтай ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийж, судалгаа авч ажиллав.