• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн банкны Ховд аймаг дахь салбарт хяналт шалгалт хийлээ

Хүний эрхийн Үндэсний Комисс Төрийн банкны Ховд аймаг дахь салбарт 2021.03.04-05-ны өдрүүдэд хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэнд хяналт шалгалт хийлээ.

Уг хяналт шалгалтыг баримт бичгийн шинжилгээ, ажиглалт, тандалт, тоон болон чанарын аргуудыг хослуулан хэрэглэж, тус байгууллагын ажилтнуудаас санал асуулга авах, тэдэнтэй ганцаарчилсан болон бүлгийн ярилцлага хийх, холбогдох албан тушаалтнаас тайлбар авах, баримт материалыг гаргуулж авч ажиллалаа.