• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХОВД АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ 457 ДУГААР НЭЭЛТТЭЙ, ХААЛТТАЙ АНГИЙН УДИРДЛАГАТАЙ УУЛЗЛАА

Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 457 дугаар нээлттэй, хаалттай ангийн удирдлагатай Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол хяналт, шалгалтын хэлтсийн референт Г.Ууганбаатар, Ховд аймаг дахь ахлах шинжээч М.Өнөрмаа нар уулзаж, коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын дүн шинжилгээтэй танилцаж, цаашид хэрхэн сэргийлэх талаар санал бодлоо солилцлоо.