• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Ховд аймгийн Хариуцлагатай манлайлагч залуус сургалтанд хамрагдлаа

Ховд аймгийн Хариуцлагатай манлайлагч залуусын хүсэлтээр 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр "Комиссын танилцуулга, Хүний эрхийн үндсэн ойлголт" сэдвээр сургалт зохион байгууллаа.

"Комиссын танилцуулга, Хүний эрхийн үндсэн ойлголт"сэдвээр цахим хэлбэрээр ахлах шинжээч М.Өнөрмаа сургалтыг удирдан явуулж, оролцогч нарын асуусан асуултанд хариулт өглөө.

Уг сургалтанд 18-25 насны 30 залуу хамрагдлаа.