Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмнэлгийн эмч, эрүүл мэндийн ажилтнуудыг хамруулсан “Нөхөн үржихүйн эрх хүний эрх болох нь” сэдэвт сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Ховд аймаг дахь ахлах шинжээч М.Өнөрмаа миний бие 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 13:00-16:00 цагийн хугацаатай танхимаар сургалтыг зохион байгуулж, харилцан ярилцлаа.