• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Аймгийн зөвлөгөөн боллоо

2017 оны 04-р сарын 29-нд Хэнтий аймгийн МСҮТөвийн сургалтын танхимд тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн сурах, хөгжих орчин нөхцлийг нэмэгдүүлэх боломжийг бий болгох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тэдний сурах хөгжих боломжийг нэмэгдүүлэхэд төрийн болон ТББ-уудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой "Бид чадна" аймгийн зөвлөгөөнийг зохион байгуулсан бөгөөд уг үйл ажиллагаанд ХЭҮК-ын мэргэжилтэн оролцлоо. Уг зөвлөгөөнд бүх сумдын удирдлага, нийгмийн ажилтан, ХБИргэдийн төлөөлөл, Эрүүл мэндийн ажилтан зэрэг 180 гаруй төлөөлөгчид оролцож, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэл, уриалга гаргасан.