• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Амжилтыг өнөөдөр өөрөөсөө уулзалт боллоо

Хэрлэн сумын 2-р багийн "Амжилтыг өнөөдөр өөрөөсөө" залуучуудын уулзалтыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Чингис цамхагт зохион байгууллаа. Уулзалтыг Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хэрлэн сумын ИХТөлөөлөгч Ж.Хонгорзул, Э.Амарсайхан, "Open mind" сургалтын төвийн багш М.Ганхүлэг нар хамтран зохион байгуулсан юм. Уулзалтанд төрийн албан хаагч, хувийн хэвшил, ажилгүй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, гэсэн 5 секторын 63 залуу оролцов. Уг үйл ажиллагаанд Хүний эрхийн Үндэсний Комиссын Хэнтийн аймаг дахь ажилтан Д.Эрдэнэбаясгалан "Залуус эрхээ мэдэж түүнийг шаардах нь" сэдвээр сургалт хийж багийн ажиллагааг чиглүүлж ажилласан байна.