• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Байгаль хамгаалах нөхөрлөлийн эмэгтэйчүүд сургалтанд хамрагдлаа

2016 оны 10-р сарын 26-нд Батширээт, Норовлин сумын байгаль хамгаалах нөхөрлөлийн эмэгтэй гишүүд "Манлайлал", "Хүний эрхийн ойлголт, Жендэрийн эрх тэгш байдал" сэдвээр сургалтанд хамрагдлаа. Уг сургалтанд нийтдээ 26 эмэгтэй хамрагдсан бөгөөд уг үйл ажиллагааг "Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" төслөөс санхүүжүүлж Хэнтий, Дорнод, Увс аймагт хийсэн. Хэнтий аймагт болсон сургалтыг Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Хан Хэнтийн бүсгүйчүүд ТББ зэрэг байгууллагууд хамтран аймгий ХГБЗХГазрын сургалтын танхимд зохион байгуулсан.