• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Баянмөнх, Дархан, Бор-Өндөр сумдад ажиллалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбаясгалан Юнеско ОУБ-ын сургагч багшийн хамт 2015 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд тус аймгийн Баянмөнх, Бор-Өндөр, Дархан сумдад ажиллаж, сумын залууст "Хүний эрхийн ойлголт", "Залуучууд хүний эрхийг сахиулах хариуцлага", "Хүний эрхийн түгээмэл тунхаглал", "Жендерт суурилсан хүчирхийлэл" зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж, иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.