• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Бичил уурхай дахь Хүний эрх" тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Орон нутагт хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүртгэгдээгүй нөхөрлөл, ТББ, хоршоо, нөхөрлөлийн гишүүдийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэдэнд тулгамдаж буй асуудлыг хүний эрхэд суурилсан хандлагаар шийдвэрлэхэд орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагаа, оролцоог нэмэгдүүлэх, ТББ-г чадавхижуулах, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах, төсөлд оролцогч талуудын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх зорилгоор Баянхонгор, Дундговь, Увс, Сэлэнгэ, Хэнтий аймагт "Бичил уурхай дахь хүний эрхийн асуудал” төслийг 2017 оны 5 дугаар сарын 15-наас 2017 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлнэ.