• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Бэрх тосгонд ажиллаж, бичил уурхайчидтай уулзлаа

     Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн 2016 оны 09-р сарын 15-ны өдөр Батноров сумын 7-р баг Бэрх тосгонд үйл ажиллагаа эрхэлж буй бичил уурхайчидтай уулзаж тэдгээр хүмүүст тулгамдаж буй хүний эрхийн асуудал, ХЭҮК-ын үйл ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгч ажиллалаа. Уг уулзалтанд Бэрх тосгоны захирагч Х.Баасанжав, бүртгэгдээгүй 23 нөхөрлөлийн төлөөлөл 42 иргэн оролцож, тулгамдаж буй асуудал цаашид ямар төрлийн сургалт мэдээлэл авах талаар санал бодлоо солилцлоо.