• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчийн шагналыг гардуулав

Хүний эрхийн Үндэсний Комиссоос НҮБ-ын хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд Жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төсөл, БНСУ-ын Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага (КОЙКА)-тай хамтран жендэрийн мэдрэмжтэй эрэгтэй удирдагчдыг шалгаруулжээ.
Уг арга хэмжээний хүрээнд жендэрийн тэгш байдлыг сурталчлах, жендэрийн хэвшмэл ойлголтыг арилгах, төрийн болон аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагууд дахь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж сайжруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах ажлын хүрээнд анх удаа орон нутгийн түвшинд сонгон шалгаруулснаараа онцлог юм.
Сонгон шалгаруулалтад 19 аймгийн 170 гаруй байгууллагын 1800 гаруй албан хаагч хамрагдаж, аймаг бүрд гурван салбараар жендэрийн мэдрэмжтэй 29 удирдагчдыг шалгаруулахад Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ж.Ганбаатар шалгарсан. Шагналыг Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалан гардуулж өглөө.