• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ИНБ-ын өдөр тохиож байна

     Монгол Улс 2008 оноос жил бүрийн нэгдүгээр сарын 31-ний өдрийг "Иргэний нийгмийн өдөр” болгон тэмдэглэж иржээ. Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагааг орон нутагт хүргэхэд ИНБ-ын үүрэг оролцоо их байдаг. Иймд орон нутгийн мэргэжилтний зүгээс хамтран ажилладаг байгууллагууддаа талархлаа илэрхийлье. Иргэний нийгмийн байгууллагууд иргэд төр засгийг хооронд нь холбож өгөхөөс гадна төрийн үйл ажиллагаанд хяналт тавьж, сайн засаглалыг бий болгоход гол үүрэг гүйцэтгэх зорилготой юм. Энэ утгаараа иргэний нийгмийг бэхжүүлэх, хамтран ажилладаг нь "ухаалаг” төрийн бодлого, зорилтын нэгэн байдаг.