• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Иргэдийн эрх зүйн чадавхийг нэмэгдүүлэх нь"хэлэлцүүлэгт оролцов

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн "Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэж тусгагдсаны дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөр боловсруулах хэлэлцүүлгийг 2016 оны 12-р сарын 05-нд Хэнтий аймагт Дорноговь, Говьсүмбэр, Дорнод, Сүхбаатар аймгийн хуулийн байгууллага, сумдын Тамгын газрын дарга нарыг хамруулан зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд орон нутгийн ахлах мэргэжилтэн оролцож бүлгээс гарсан саналыг танилцуулж идэвхитэй хамрагдав.