• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

МСҮТөвийн "Түншлэл 2017" уулзалтанд оролцов

Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвөөс "Түншлэл-2017” арга хэмжээг зохион байгууллаа. Тус уулзалт нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн бодит байдлыг танилцуулж, шинэ онд ямар бодлого төлөвлөгөөтэй ажиллах талаараа төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагуудад танилцуулж, аймаг орон нутгийн удирдлагуудад ойлгуулах, түншлэгчид болох мэргэжлийн ангиудын дадлага хийдэг ажил олгогч нарыг урин ямар мэргэжил ур чадвартай, хүмүүжил төлөвшилтэй ажилтан бэлтгэж гаргахыг хүсэж байгаа талаар санал бодлыг нь сонсох зорилготой юм. МСҮТөвийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Нийгмийн ажилтантай хамтран хэд хэдэн сургалт, хүмүүжлийн ажлыг хамтран зохион байгуулж байсан туршлагатай.