Финландын Флом байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүлгүүдийн үйл ажиллагаа, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслийг орон нутагт хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд 2020 оны 03 сарын 18-ны өдөр аймгийн "Тэргэнцэртэй иргэдийн холбоо"-гоор дамжуулан тусгай хэрэгцээт эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, тусгай жин хэмжигчийг Нэгдсэн эмнэлэгт гардуулан өглөө. Уг жин хэмжигч нь нуруу, тулгуур эрхтний бэрхшээлтэй жирэмсэн эхчүүд болон иргэдийн жинг хэмжих зориулалттай бөгөөд 2 сая гаруй төгрөгийн өртөгтэй. Орон нутгийн ажилтан Д.Эрдэнэбаясгалан нь уг төслийн багтай 2 жил хамтран сургагч багшаар ажиллаж байгаа юм. Гардуулан өгөх үйл ажиллагаанд АЗДТГазрын НБХэлтсийн дарга Г.Лхагвахатан, Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Ц.Оюунбат, төслийн зохицуулагч А.Ганцэцэг, ЭМГазар, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл байлцав.