• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Төрийн бус байгууллагууд хамтран ажиллана

Хэнтий аймгийн 2017 оны 3-р сарын 30-ны 10.00 цагт ГБХЗХГазрын дарга Б.Энх-Эрдэнэ орон нутагт эмэгтэйчүүдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтанд ХЭҮКомиссын ажилтан МЭХолбоо, Малчин эмэгтэйчүүдийн холбоо, НАМЭХолбоо, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Халамж түгээх төв, Хүний эрх-Хөгжил төвийн тэргүүн ирж оролцож цаашид эмэгтэйчүүдэд тулгамдсан асуудал, эрхийн зөрчлийг бууруулахад хамтран ажиллахаар боллоо.