• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хорих ангитай хамтран ажиллаж байна

Комиссын орон нутгийн ажилтан ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан иргэдэд хүний эрхийн мэдлэг ойлголт нэмэгдүүлэх сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус ангийн ажилтнуудтай хамтран зохион байгууллаа. Уг сургалтаар Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх, Хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал сэдвээр сургалт хийв.