2016
оны 10-р сарын 05,06-ны өдрүүдэд ХГБХХэлтсийн сургалтын танхимд Хууль
зүй, дотоод хэргийн яам, Хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн
зохион байгуулж буй " Хүүхдийн эрхийн хууль зүйн хороог чадавхижуулах"
сургалтанд хамрагдлаа. Уг сургалтанд хууль зүйн хорооны бүрэлдэхүүнд
орох байгууллага бүрийн төлөөлөл оролцож НҮБ-ын "Хүүхдийн эрхийн
конвенц" хүүхдийн эрхийн чиглэлээр гарсан хууль тогтоомж, дүрэм журмын
талаарх мэдлэгээ нэмэгдүүлж цаашид байгуулагдах хорооны баримтлах журамд
санал өгөв.