• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хэрлэн 1-р сургуулийн багш, ажилчдад сургалт хийв

     Хэрлэн 1-р сургуулийн багш, ажилчдад 2016 оны 11-р сарын 01-ны 19.00 цагт 303 тоот сургалтын танхимд Хүний эрхийн ойлголт, Хүүхдийн эрх сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургууль нь Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сарын аян зарласантай холбогдуулан Цагдаагийн газар, ХЭҮК, ЭМГ-аас сургалт авсан бөгөөд уг сургалтанд нийт 86 багш, ажилчид хамрагдав. Цаашид хүүхдийг гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх вэ? багш нарын зүгээс хэрхэн хуулийн байгууллагатай хамтран ажиллах талаар санал солилцож ахлах ангийн сурагчдад энэ төрлийн мэдээллийг авч ХЭҮК, ХГБЗХГазар, Цагдаагийн газар, ЭМГазруудаас тогтмол сургалт мэдээлэл авах болов.