• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хяналт шалгалтын дүнг мэдээлэв

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн харилцаан дахь жендэрийн ялгаварлан гадуурхалт, хөдөлмөрлөх эрхийг баталгаатай хангуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Комиссын гишүүн, даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2020 оны 12 сарын 28-ны өдрийн, Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 22/156 дугаартай удирдамжийн дагуу 2020 оны 12 сарын 30-ны өдөр, 2021 оны 1 сарын 11, 12-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчтай хамтран хяналт шалгалтыг зохион байгууллаа. Хяналт шалгалтаар илэрсэн хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар холбогдох байгууллагад Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлнэ. Шалгалтын дүнг 2 сарын 9-ний өдөр урьдчилан танилцууллаа.