• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн тухай мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх сургалт хийлээ

Орон нутгийн ажилтан Д.Эрдэнэбаясгалан 11 сард нийт 6 удаагийн сургалтаар 477 иргэнд хүний эрхийн мэдлэг, ойлголт нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулжээ. Сургалтад МАН-ын гишүүд дэмжигчид, Биндэр сумын малчид, аймгийн шүүхийн тамгын газрын ажилтнууд, ногоочдын зөвлөгөөнд оролцогчид "Хүний эрхийн ойлголт", "Жендэрийн эрх тэгш байдал", "Хөдөлмөрлөх эрх"-ийн чиглэлээр ойлголтоо нэмэгдүүллээ.