• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэв

2016 оны 12-р сарын 09-ний өдөр Хүний эрх Хөгжил ТББ, Мөнгөн хуримтлалын эмэгтэйчүүдийн хадгаламжийн бүлгүүд, Тэмүүжин сургуулийн захиргаатай хамтран ОУ-ын Хүний эрхийн өдрийг угтан "Оролцооны эрхийг баталгаажуулья" сэдэвт цуглааныг зохион байгуулав. Мөн тус сургуулийн ахлах ангийн сурагчдад хүний эрхийн өдрийн талаарх мэдээлэл, "Хүүхдийн эрх" сэдвээр сургалт хийлээ.