Дэлхийн
зөн ОУБ-ын Бор-Өндөр 2 төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн
сурч, хөгжих орчинг бүрдүүлэхэд чиглэсэн уриалга бүхий бүх нийтийн гүйлт
2018 оны 05-р сарын 12-ны өдөр Чингис хотод зохион байгуулагдлаа. Уг
арга хэмжээнд Комиссын орон нутаг дахь ажилтан Д.Эрдэнэбаясгалан оролцож
дуу хоолойгоо нэгтгэлээ. Гүйлтэнд нийтдээ 300 орчим иргэд оролцсон юм.