• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Комиссын үйл ажиллагаа Цэнхэрмандал суманд

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунангийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр орон нутгийн ажилтан Цэнхэрмандал суманд ажиллалаа. Удирдамжийн дагуу орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийж хүний эрхийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авах, хяналт шалгалттай холбоотой мэдээлэл солилцох, төрийн албан хаагчдад хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны үйл ажиллагаа, багш ажилтнуудын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зэрэг ажлыг зохион байгуулав.