• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Шийдэл" үндэсний бодлогын хэлэлцүүлэг болно

Хэнтий аймгийн хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, таслан зогсооход тулгарч буй бэрхшээл, боломжуудын талаарх нөхцөл байдлыг хэлэлцэж цаашдын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зөвлөмж боловсруулах зорилгоор "Шийдэл" үндэсний бодлогын хэлэлцүүлгийг аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Дэлхийн зөн ОУБ-ын Бор-Өндөр 2 орон нутгийн хөтөлбөрийн баг хамтран хийхээр төлөвлөж байна. Уг хэлэлцүүлэгт комиссын орон нутгийн ажилтан оролцох бөгөөд "Орон нутгийн хүүхэд хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал, чадавхыг бэхжүүлэх, Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход салбар хоорондын хамтын ажиллагаа" сэдэвт хэсгийг чиглүүлэх юм. Хэлэлцүүлэгт аймгийн удирдлагууд, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно.