• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд сургалтад хамрагдаж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр "Хүний эрхэд суурилсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ" сургалтыг 21 аймагт хийж байгаа бөгөөд уг сургалт Хэнтий аймагт 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдаж байна. Эхний сургалт аймгийн Эрүүл мэндийн газрын сургалтын танхимд ЭМГазар, Зооноз өвчин судлалын төв, Эрүүл мэндийн даатгалын хэлтэс, Уламжлалт анагаах ухааны төвийн ажилтнуудын сургалтаар эхэллээ. Цаашид сургалт сумын ЭМТөв, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн ЭМТ, эмийн сангийн ажилтнуудыг хамруулах юм.