Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дахь ахлах шинжээч Д.Эрдэнэбаясгалангийн эхний 4 сар хийсэн ажлаас онцлох статистикийн мэдээллээр нийт 331 иргэнд 1-2 цагийн сургалт, 4 гомдлын дагуу гүйцэтгэх ажиллагаа, 20 иргэнд 397 минутын хууль зүйн зөвлөгөө, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулсан 9 удаагийн хурал, зөвлөгөөн, хэлэлцүүлэгт байгууллагаа төлөөлөн оролцсон байна.